Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Гадаад мэдээ
  • Бүжгийн спортын домог Детлеф Хижеманн биднийг орхин одлоо ...

    Олон улсын бүжгийн спортын холбоо Дэлхийн бүжгийн спортын холбоо болж өөрчлөгдөхийн өмнөхөн Бүжгийн спортынхонд маш их гарз хохирол тохиож ОУБСХ-ны ерөнхийлөгч асан, дэлхийн бүжгийн спортын лидер Детлеф Хижеманн нас нөхцлөө.

  • Ирээдүй рүү харсан IDSF шинэ эмблем

    Шинэ эмблем нь IDSF-ийн (International Dance Sport Federation) "Vision 2012" хөтөлбөрийн дагуу чухал өөрчлөлтийг итгэлтэйгээр билэгдэж байгаа юм байна. Учир нь  IDSF (ОУБСХ)нь бүжгийн бүх төрлийг нэгэн дээвэр дор нэгтгэх  зорилгоор WDSF буюу Дэлхийн бүжгийн спортын холбоо (ДБСХ) болон өөрчлөгдөн үйл ажиллагаа улам өргөжүүлэн ажиллах гэж байна.

  • 2010 ДАШ Салса бүжгийн тэмцээн

    2010 оны 3-р сарын 11-14-ний өдрүүдэд Канад улсын Торонто хотноо Палис Роял Болрүүмд 2010 оны Дэлхийн Салсагийн АШТ тэмцээн, Торонтогийн салсагийн фестивал болох гэж байна. Шагналын хэмжээ 20000$. Тэмцээн нь дараах ангилалд (категор) тэмцээн явагдах юм байна. Үүнд: Салса ритм соло, Сонирхогч (amateur) хосууд, Про-ам хосууд, Мэргэжлийн хосууд.

  • АНУ ын хос Arunas Bizokas & Katusha Demidova нар WDC World standart-ий...

    Өнгөрөгч 2009 оны 9-р сарын 26-ны өдөр Японы нийслэл Токио хотод WDC (Дэлхийн бүжгийн зөвлөл) -өөс зохион байгуулдаг Стандартын бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээний дөрвөн үеийн турш шилдэг тамирчин, бүжигчид өрсөлдөж шилдгийн шилдэгээр АНУ ын хос Arunas Bizokas, Katusha Demidova тодорчээ.

  • Отто Тэйпель нисэн одов

    ОУБСХ-ны хүндэт гишүүн Отто Тейпель 98 насандаа хорвоог орхин явлаа. Тэр 1935 онд анхны тэмцээндээ орж бүжгийнхээ карьерийг амжилттай эхэлж байсан ба Германы АШТ-ийн 8 удаагийн аварга, Дэлхийн стандартын бүжгийн цомын тэмцээнийн 2-р байр, Европын Стандарт ба Латины аварга болж байлаа. Түүний сүүлийн цол нь 1952 авсан Европын Латины аварга байсан байна.