Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бүжгүүдийн түүх
  • Цэнгээнт бүжгийн түүх

    Энд Олон улсын Бүжгийн спортын тэмцээнд ордог "Орчин үеийн стандартын цэнгээнт бүжгүүд" болох Венийн вальс (Viennese waltz), Орчин үеийн вальс (Modern waltz), Танго (Tango), Удаан фокстрот (Slow foxtrot), Хурдан фокстрот (Quickstep)-ын түүхээс өгүүлэх болно.

  • Венийн вальс

    Вальсийг тактандаа 3 цохилттой аянд бүжиглэдэг. Энэ нь хэрэв хөгжмийн цохилт бүр дээр алхалт хийнэ гэвэл такт бүрийг өмнөх тактыг эхэлсэн хөлийн эсрэг хөлөөр эхэлнэ гэсэн үг. Энэ байдал нь эхлэн суралцагсдад маш хүнд боловч гаршсаны дараа сэтгэл хөдөлгөсөн сайхан хэмнэл, нугалааг мэдрүүлдэг.

  • Англи вальс

    19-р зууны эхээр Вальзен бүжиг Герман, Австрийн олон нутагт тэр нутгийнхаа нэрээр нэрлэгдэн, янз бүрийн хувилбараар дэлгэрч байлаа. Дээд Австрид "Ландль об дер Эннс" хэмээх хэлбэр нь дэлгэрч, Ландлер гэдэг хураангуй нэрээрээ танил болжээ.
     
  • Танго

    Тангог Испаниас гаралтай хөнгөн, цог жавхаатай Фламенко бүжгээс гаралтай гэдэг. Испанийн булаан эзлэгчид Өмнөд Америкт ирэх үед Танго нь бусад Испани ардын бүжгүүдийн адил суурьшигчидтай цагаачлан очжээ. Гэвч энэ нь орчин үеийн Танготой холбоотой эсэх нь эргэлзээтэй байдаг.

  • Удаан фокстрот

    Энэ нь 4/4 хэмнэлтэй, минутанд 120 цохилттой, хосоор бүжиглэдэг бүжиг юм. Бүжгийн хурдавтар хэлбэр нь Нэг алхамт, Хоёр алхамт зэрэг янз бүрээр нэрлэгдэж байлаа. Энэ нь цохилт бүрд нэг алхалт эсвэл такт бүрд хоёр алхалттай байснаас ийм хос нэртэй болсон байна. Уг бүжиг нэгэн шөнийн клубт Вернон болон Ирин Кастль нарын үзүүлэн тоглолтоор олны танил болж, 1913 онд Нью-Иорк дахь ‘Зигфельд Фоллис’-ийн тайзан дээр Харри Фокс бүжиглэснээр түгэн дэлгэрчээ.