Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Монголын бүжгийн спортын холбоо
Монголын Бүжгийн Спортын Холбоо (МБСХ) бол Монгол улсын Бүжгийн спортын сонирхогч, мэргэжлийхнийг нэгтгэсэн байгууллага бөгөөд Монгол улсын Бүжгийн спортыг удирдана.

МБСХ нь 2001 онд А.Мөнгөнхуягийн санаачилгаар Монгол улсад Бүжгийн спортыг зохион байгуулах, хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан. МҮОХ-ны гишүүн. ОУБСХ-ны Тэргүүлэгчдийн 2003 оны 1-р сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрээр ОУБСХ-нд элссэн. Азийн Бүжгийн Спортын Холбооны гишүүн.

МБСХ нь Монгол улсын Бүжгийн спортын бүх тэмцээнүүдийг хянаж, МБСХ-ны дүрэмд заагдсан Бүжгийн спортын тэмцээнүүдийн зөвшөөрлийг олгодог. Гишүүнчлэлдээ Монголын Нийтийн Цэнгээнт Бүжгийн Холбоог багтаадаг.

МБСХ-ны зорилгууд:
1. Монгол улсад Бүжгийн спортыг зохион байгуулах, удирдах, төлөөлөх, өрнүүлэх, сурталчлах;
2. Монгол улсын Бүжгийн спортын бүх тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, судлаачид, удирдан зохион байгуулагчид, бусад техникийн албан хаагчид болон ижил төстэй спортын хүмүүсийг нэгтгэх;
3. МБСХ болон түүний гишүүдийн зохион байгуулж буй бүх тэмцээнүүдийн стандартчилсан дүрмийг спортын зарчим болон Бүжгийн спортын хамгийн дээд сонирхол дээр тулгуурлан боловсруулж, хуульчлан батлах, удирдах, мөрдүүлэх;
4. Олимпизмийг өөрийн орон даяар сурталчлах; Монголын Үндэсний Олимпийн Хорооны зорилго эрмэлзлийг дэмжих;
5. Гишүүдийнхээ үйл ажиллагаа явуулахад нь зөвлөж туслах.

Үзсэн: 40006  |  1 1

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!