Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

МБСХ-ны товч түүх

 

Монголд 2000 онд монголчууд анх удаа Олон улсын стандартын бүжиг, бүжгийн спорт, формейшн зэрэг нэр томъёо орж ирсэн байна.  А.Мөнгөнхуягийн санаачилгаар 2001 оны 11-р сарын 21-нд Монголын Бүжгийн Спортын Холбоо (МБСХ) байгуулагдсан. Удалгүй МБСХ нь Монголын Үндэсний Олимпийн Хороогоор (МҮОХ) хүлээн зөвшөөрөгдөлөө.
 
2002 оны 12-р сарын 21-нд МБСХ-оос анх удаа Улаанбаатар хотын АШТэмцээнийг зохион байгуулсан ба энэ нь Олон улсын бүжгийн спортын тэмцээний дүрмээр зохион байгуулсан тэмцээн байсан юм.
 
МБСХ 2003 оны 3-р сард Олон Дэлхийн Бүжгийн Спортын Холбоо (ДБСХ), Азийн бүжгийн спортын холбоонд (АБСХ) гишүүнээр элссэнээр Олон улсын арга хэмжээнүүдэд оролцох, тэдгээрийг зохион байгуулах, бүжгийн спортыг Монгол улсад удирдан зохион байгуулах эрхтэй боллоо. 2019 оны 8-р сард Ази тивийн бүжгийн спортыг удирдах шинэхэн байгууллага Бүжгийн спорт Ази (БСА) байгууллагын гишүүнээр элслээ. 
 
Мөн оны 12-р сарын 13-ны өдөр анхны Монгол улсын АШТ -ийг зохион байгууллаа. МБСХ-оос жил бүр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг бүх насны ангилалд, УАШ Стандартын ба Латины Формейшн тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд зохион байгуулдгаас гадна,  МБСХ-ны гишүүдээс "Лэтс данс", "Монростур", "Дархан тур", "Алтан навч", "Ирээдүйн одод", "Авъяас", "Оюу цом", "Виктори", "Свей", "Сарны цом", "Мөнгөн өвөл", "Намрын баяр" зэрэг улсын хэмжээний тэмцээнийг бүх насны ангилалд зохион байгуулж байна.
 
2006 оны зун Баянхонгор аймгийн Өвгөнжаргалант, нийслэлийн Хандгайт зуслангуудад хүүхдүүдийн бүжгийн спортын анхны зуслан-сургалт зохион байгуулсан ба үүнээс хойш жил бүр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад зуслан-сургалтуудыг зохион байгуулж олон зуун хүүхэд, багш нарыг хамруулсаар байна.
 
Манай тамирчин хосууд 2004 оноос ОХУ-ын Новосибирск, Иркутск, Ангарск, Улаан-Үд хотуудад зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдэд оролцож эхэлсэн бөгөөд хүүхэд, өсвөр насны ангилалд алт, мөнгө, хүрэл медалиудыг байнга хүртсээр байна.
 
Анхны Олон улсын тэмцээн бол 2004 оны 7-р сард ОХУ-ын Саха улсад болсон "Азийн Хүүхдүүд" спортын наадмын бүжгийн спортын тэмцээн байсан. Үүнээс хойш оролцсон Олон улсын тэмцээнүүдийг дурьдвал:

- 2005 оны 11-р сард Макао улсад Зүүн Азийн 4-р наадмын Бүжгийн спортын тэмцээнд манай 3 хос оролцов.
- 2006 оны 9-р сарын 9, 10-нд Макао улсад зохиогдсон Макаогийн олон улсын нээлттэй тэмцээнд  “Лайн оф Данс” клубын өсвөр насны 4 хос оролцож 3,4,5-р байр
- 2007 онд 3-р сард Сингапурт болсон Азийн өсвөр үеийн нээлттэй тэмцээнд мөн “Лайн оф Данс” клубын 5 хос оролцож 3,4,5-р байр
- 2007 оны 4-р сард ОХУ-ын нийслэл Москвад болсон Өсвөр-2 насны Стандартын бүжгийн ДАШТ-д амжилттай оролцсон
- 2007 оны 7-р сард Гонконгод болсон Dancesport extravaganza-гаас шагналт 5-р байр
- 2007 оны 12-р сард Тайванд болсон Олон улсын нээлттэй тэмцээнээс 2,3-р байр
- 2008 оны 6-р сард БНСУ-ын Инчеон хотод болсон Япон-Монгол-Солонгосын нөхөрсөг тэмцээний финалд шалгарсан
- 2008 оны 7-р сард ОХУ-ын Саха улсад болсон "Азийн Хүүхдүүд" спортын наадмын бүжгийн спортын тэмцээнд шагналт 5-р байр
- 2008 оны 9-р сард БНСУ-ын Чунчеон хотод болсон Олон улсын нээлттэй тэмцээнээс 3,4,5,6-р байр
- 2010 оны 4-р сард ОХУ-ын нийслэл Москвад болсон Өсвөр-2 насны Стандартын бүжгийн ДАШТ-д амжилттай оролцсон
- 2010 оны 6-р сард БНСУ-ын Инчеон хотод болсон ОУ-ын нөхөрсөг тэмцээнээс 2,3,4,5,6-р байр
- 2010 оны 10-р сард Польшд болсон ДАШ Стандартын Формейшнд "Хатан туул" хамтлаг оролцсон
- 2010 оны 10-р сард ОХУ-ын нийслэл Москвад болсон ДАШ Латины Формейшнд "Стар" хамтлаг оролцож, 10-р байр эзэлсэн
- 2011 оны 11-р сард Германы Брауншвейгт болсон ДАШ Стандартын формейшнд "Улаан сарнай" хамтлаг оролцож 10-р байр эзэлсэн
- 2011 оны 12-р сарын Литвийн Вильнуст болсон ДАШ Латин формейшнд "Стар" хамтлаг оролцож 11-р байр эзэлсэн.

Манай шүүгчдээс А.Мөнгөнхуяг 2006 оны 3-р сард Японы Токио хотод, мөн оны 9-р сард Макаод Олон улсын шүүгчдийн конгрессуудад оролцож шалгалтаа амжилттай өгч байлаа.
2006 оны 9 сарын 11-нд Макао улсад болсон ОУБСХ-ны Олон улсын шүүгчдийн конгресс дээр "Лайн оф данс" клубын өсвөр насны хос Г.Тамир, Ө.Үүрийнцолмон нар ОУБСХ-ны дэд ерөнхийлөгч, ОУБСХ-ны боловсролын хэлтсийн захирал Наташа Амброз, Азийн Мэргэжлийн Бүжгийн Спортын Зөвлөлийн ерөнхийлөгч Шон Тэй нарын урилгаар оролцож үзүүлбэр хийсэн.
 
МБСХ бол Монгол оронд бүжгийн спорт, латин ба цэнгээнт бүжгийн багш дасгалжуулагч, шүүгчдийг бэлтгэх тал дээр багагүй амжилттай ажиллаж ирсэн ба 2009 оноос Монголын Үндэсний Олимпийн Академитай хамтран Багш-шүүгчдийн конгрессийг жил бүр зохион байгуулж байна.
 
МБСХ өнөөдөр Нийслэл Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Дорнод, Баян-Өлгий, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий, Завхан, Өмнөговь, Булган, Дорноговь аймгууд, Багануур дүүрэгт салбартай болсон.
 
МБСХ-ны удирдлага, гишүүдийн нөр их хөдөлмөрийг төр засгаас үнэлсний нэг баталгаа бол бүжгийн спортыг Монголын хүүхдийн спортын наадам, Оюутны спортын наадмын хөтөлбөрт оруусан явдал  бөгөөд 2012 онд Бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт орсон юм. Мөн Бүжгийн спортын их гэр бүлээс 21 олон улсын хэмжээний мастер,  96 спортын мастер, 84 дэд мастер төрөн гарчээ.
 
МБСХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс:

Онууд
Ерөнхийлөгч
Дэд Ерөнхийлөгч
Ерөнхий нарийн бичгийн дарга
2002-2006
Д.Арвин
 Ч.Жаргалсайхан
 А.Мөнгөнхуяг
2007-2008
О.Жандавсүрэн     
 Ч.Жаргалсайхан
 А.Мөнгөнхуяг
2008-2009
А.Мөнгөнхуяг   
 Ч.Жаргалсайхан
 Д.Ганзориг
2009-2011   
 ----
 Ч.Жаргалсайхан     
 А.Мөнгөнхуяг
2011 оноос      
 Ч.Бат
 Ч.Жаргалсайхан     
 А.Мөнгөнхуяг
2013
 ---- А.Мөнгөнхуяг Б.Уранжаргал
2014  ---- А.Мөнгөнхуяг Г.Мөнхцэцэг
2019 оноос А.Мөнгөнхуяг О.Саранхүү Г.Мөнхцэцэг

МБСХ өнөөдөр 30 гаруй гишүүн клубтэй, 1200 тамирчидтай, хэдэн мянган дэмжигчидтэй холбоо болон өргөжсөн байна. МБСХ гишүүнчлэлдээ Монголын Нийтийн Цэнгээнт Бүжгийн Холбоог (Ерөнхийлөгч нь Ч.Жаргалсайхан) багтаадаг.

Үзсэн: 7947  |  5 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!