Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бэлтгэл сургуулилт, техник
  • Бэлтгэл дээр юу хийх вэ?

    БҮЖИГЧДЭД ӨГӨХ ЗӨВӨЛГӨӨ Бэлтгэл сургуулилт бол юуны өмнө нэг үйлдлийг давтах үйл явц юм. Хэрвээ чи шинэ хөдөлгөөн эсвэл зохиомж (хувилбар, бүдүүвч, холболт) сурч байгаа бол алхам бүрийг нь олон олон удаа давтах хэрэгтэй. Хэрвээ чи хүчтэй сайхан хөдөлгөөнтэй болохыг хүсвэл тухайн хүчийг олон олон удаа давтах хэрэгтэй.
     

  • 2-р дасгал: Латины ташааны байрандаа хөдөлгөөн

    Хоёрдугаар байрлал
    Хөлийн улнууд мөрний хэмжээнээс ялимгүй бага зайд салгасан хоёрдугаар байрлал дээр зогсоно. Өлмийнүүд гадагш эргэнэ. Хөгжмийн цохилтонд өвдөг бүрээ нугалж эхэлнэ. Мэдээжийн хэрэг өвдгөө нугалахын өмнө бүрэн эгцэлсэн байх ёстойгоо мартавзай.
     

  • 1-р дасгал: Латины ташааны байрандаа хөдөлгөөн

    Нэгдүгээр байрлал
    Тод цохилттой Латин хөгжим тавьж, өсгийнүүд нийлж өлмий гадагш эргэсэн Нэгдүгээр байрлалаар зогсоно. Хөгжмийн цохилтод нийцүүлэн өвдөгнүүдээ ээлжлэн нугалж эхэл. Мэдээжийн хэрэг өвдгөө нугалахын өмнө бүрэн эгцэлсэн байх ёстой шүү.
     

  • Ташаануудыг тусгаарлах

    1. Мөрний шугамын түвшинг хадгална. Биеэ битгий бүхлээр нь ганхуулж найгуул. Ташаануудын өнцөг өөрчлөгдөх үед та мөрнүүдийн түвшинг үлдээн барихын тулд их биеийн тохирох талыг сунгаж ба богиносгон нөхөж өгнө. Их биеийн нугарсан өвдөгний дээрх тал сунасан, эгцэрсэн өвдөгний дээрх тал шахагдан богиноссон байх ёстой.

  • Ташааны хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлэх

    Өөрийн ташааны хөдөлгөөний далайцыг илүү их болгохын тулд дараах техникүүдийг мөрдөнө:

    1. Биеэ урагш барина (Poise). Латин бүжгүүдэд биеийн жин үргэлж хөлийн өлмийн хэсэгт өгөгддөг. Энэ нь ташааг сээр нурууг тойрон эргэх хөдөлгөөн хийхийг хялбар болгоно.