Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Ном, сурах бичиг
  • 'Цэнгээнт бүжгийн техник' сурах бичиг

    Дэлхийн бүжигчдийн ширээний ном болсон Гай Ховардын "Цэнгээнт бүжгийн техник" сурах бичиг монгол хэлнээ бүрэн эхээрээ хэвлэгдэн гарлаа. Энэхүү сурах бичигт Стандартын Вальс, Танго, Венийн вальс, Удаан фокстрот, Хурдан фокстрот бүжгүүдийн анхан, дунд, гүнзгий шатны хөдөлгөөнүүд багтсан болно.

    Сурах бичгийг бүжгийн багш, дасгалжуулагч, сурагцагсад болон аль түвшний бүжигчид ашиглаж болохоор бичсэн ба хөдөлгөөнүүдийн алхам нэг бүрийн улны байрлал, улны ажиллагаа, чиглэл, эргэлтийн хэмжээг, өндийлт ба доошлолт, си-би-эм, свей, хэмнэлийг хүснэгтлэн үзүүлсэн. Мөн хөдөлгөөнүүдийн өмнөх ба удаах хөдөлгөөнүүд, анхаарвал зохих бүхий л тайлбарыг дурьджээ. Иймээс номыг судлаж буй хэн ч байсан дээрх бүжгүүдийн дурын холбоосыг (комбинац) зохиомжлон бүжиглэх, заах боломжтой юм. Мөн сурах бичгийн төгсгөлд бүжгүүдийн анхан, дунд, гүнзгий шатны хувилбаруудыг санал болгосон байна.

    Үнэ: 12000₮, Утас: 9915-6771

  • 'Латин Америкийн бүжгийн техник' сурах бичиг

    Дэлхийн бүжигчдийн ширээний ном болсон Уолтер Лэрдийн "Латин-Америкийн бүжгийн техник" сурах бичиг монгол хэлнээ бүрэн эхээрээ хэвлэгдэн гарлаа.

  • 'Цэнгээнт бүжгийн асуулт, хариултууд' ном

    Элизабет Ромений "Латин-Америкийн бүжгийн асуулт хариултууд" номын үргэлжлэл болж Элзабет Ромэний "Цэнгээнт бүжгийн техник" ном хэвлэгдэн гарлаа. Эзэн хааны бүжгийн багш нарын нийгэмлэгээс гаргасан энэхүү номонд цэнгээнт бүжгийн бүжгийн багш нарын эсаушиит, лиценциат, фелоу зэрэглэлийн шалгалтан дээр тавигдаж болох жишээ асуултуудыг хариултын хамт оруулсан.

  • 'Латин Америкийн бүжгийн асуулт, хариултууд' ном

    Элизабет Ромений "Латин-Америкийн бүжгийн асуулт хариултууд" ном хэвлэгдэн гарлаа. Энэ номыг Эзэн хааны бүжгийн багш нарын нийгэмлэгээс гаргасан бөгөөд бүжгийн багш нарын оюутан-багш, эсаушиит, лиценциат, фелоу зэрэглэлийн шалгалтан дээр тавьж болох жишээ асуултуудыг хариултын хамт оруулсан.