Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бэлтгэл дээр юу хийх вэ?

БҮЖИГЧДЭД ӨГӨХ ЗӨВӨЛГӨӨ Бэлтгэл сургуулилт бол юуны өмнө нэг үйлдлийг давтах үйл явц юм. Хэрвээ чи шинэ хөдөлгөөн эсвэл зохиомж (хувилбар, бүдүүвч, холболт) сурч байгаа бол алхам бүрийг нь олон олон удаа давтах хэрэгтэй. Хэрвээ чи хүчтэй сайхан хөдөлгөөнтэй болохыг хүсвэл тухайн хүчийг олон олон удаа давтах хэрэгтэй.
 
Хэрвээ би нарийн зөв байдал, хурд, хөдөлгөөний координацаа нэмэгдүүлэхийг хүсч байвал хөдөлгөөний дарааллаа олон олон удаа давтах хэрэгтэй. Жишээ нь:
• энэ нь өвдгөө эгцлэхийн тулд гаргаж байгаа хүчлэл,
• “хөл дээрээ жингээ шилжүүлэх хүртэл өвдгөө эгцлэх” үйлдэл,
• “алхахын тулд их биеэ нурууны бэлчингуудаа ашиглан эргүүлэх, хөлөө урагш гаргах, өвдгийг эгцлэх, тулгуур хөлийн өлмийг ажиллуулах, хэвлий болон өгзөгний булчингуудаа чангалах, жингээ шилжүүлэх, их бие ба гарын булчингуудаа сунгах” зэрэг үйлдлүүдийн дараалал,
• өлмийг жийхийн тулд хийж байгаа хүчлэл,
• хэвлийн булчингаа байнга чангалах хүчлэл,
• далаа байнга буулгасан байлгахын тулд хүчлэх гэх мэт байж болох юм.
 
Бас нэг утгаараа бэлтгэл сургуулилт нь ашигтай хэвшлийг бий болгох явдал юм. Эвсэлтэй, зохицуулагдсан, уян хатан, хүчтэй бөгөөд сайхан хөдлөхийн тулд таны бие тэгж баригдаж хөдлөж хэвшсэн байх ёстой. Ингэж хэвшүүлэхийн тулд нэг үйлдэл эсвэл хүчлэлийг олон олон давтах ёстой. Нэгэнт ашигтай хэвшил бий болчвол түүнээс хагацахад хүнд болно. Хэрвээ чи бэлтгэл дээр бүжиглэхдээ тусгай хөдөлгөөн болон хүчлэлүүдийг олон удаа давтаж их чармайвал хурдан зөв бүжиглэж хэвших болно. Ингээд чи эдгээрийн тухай тухай бүрд бодоод байх шаардлагагүй болно.
 
Дараах зүйлсийг санаж яв:
• Дасгалжуулагч тань чиний биеийн ямар нэг хүчлэлийг гүйцэтгэж, дээрх хэвшлийг чамд бий болгож чадахгүй. Учир нь энэ бол түүний биш харин таны л бие юм. Үнэндээ бол тэмцээн дээр шүүгчид чиний дасгалжуулагчийг биш чамайг л харна шүү дээ. Дасгалжуулагч чамд зөвхөн үүнийг яаж зөв хийх вэ, яавал алдаа гаргахгүй байх вэ, бусдаас илүү болохын тулд чи юу хийх ёстой вэ гэдгийг л тайлбарлаж өгч чадна. Харин үүнийг хийх бол зөвхөн таны үүрэг бөгөөд танаас л хамаарна.
• Хэн бусдаас олонтаа давтаж, бусдаас хүчтэй, бусдаас шаргуу, бусдаас илүү удаан бэлтгэл хийнэ тэр л ялах болно.
• Бүжигчид маш олон, харин нэгдүгээр байр ганцхан! Хүн бүр л нэгдүгээр байр эзлэхийг хүсч байгаа, хүн бүр л бэлтгэлд явж байгаа, хүн бүр л өөрийнхөө чадлаар хичээж байгаа. Харин хэн бэлтгэлийн минут бүрийг бусдаас шаргуу хичээллэж өнгөрөөж байна тэр ялах болно.
• Таны чалчиж, анхааралгүй байж, бусдаас бага хичээж өнгөрөөсөн бэлтгэлийн нэг минут гэдэг бол тэмцээн дээр хэн нэгэн хос чиний урдуур орж байна гэсэн үг. Өрсөлдөгчид чинь унтаа байдалд байгаад байхгүй! Тэд бэлтгэл дээрээ хичээж байгаа бөгөөд нэгдүгээр байр эзлэхийг чамаас багагүй хүсч байгаа.
• Дасгалжуулагч чинь чамайг бусдаас илүү бүжиглэх, бэлтгэл хийх, ялахыг албадаж чадахгүй. Зөвхөн чи л чамд энэ хэрэгтэй юу үгүй юу гэдгийг шийдэх болно. Чи боломжтой бүхнийг хийхгүй л бол дасгалжуулагч чинь чамайг бусдаас илүү бүжиглэж сургаж чадахгүй.
• Ялагдал бол залхуу бүжигчний ялагдал, харин ялалт бол асвъяастай дасгалжуулагчийн ялалт байдаг.

Үзсэн: 1387  |  11 1

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
02:18:59