Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Танай хүүхэд бүжиглэдэг үү?

Тэгвэл хүүхдийнхээ бие цогцыг нарийвчилж ажигла.

Эмчийн мэргэжлийн үзлэгийн үед хүүхдүүдийн 60-80%-д нь бие цогцын гажиг илэрдэг. Харин хүүхдүүдийн 5-9%-д сколиоз өвчин илэрдэг. Харамсалтай нь, заримдаа сургууль, цэцэрлэгүүд дээр хийгдэж байгаа эрүүл ахуйн үзлэгийн үед анхааралгүй хандах, эмчийн хувийн бодол санаа, мэргэшлийн түвшин зэргээс шалтгаалж  болж сколиоз өвчин нь хэтэрхий хожимдож илэрдэг байна. Ер нь сколиозийн эхний үе шатанд нуруу сээрний тахийлт бараг илрэхгүй байж болно.
 
Сколиозыг яагаад эрт илрүүлэх шаардлагатай байдаг вэ?

Нуруу сээрний деформацийн хэмжээ ихсэхэд түүний хэмжээ багасах ба нуруу сээрний өсөлтийн процесст нөлөөлнө. Сколиозыг эмчлэх гол арга нь өсөлтийн процессийг удирдах явц юм. Энэ нь туйлын нийлмэл үйл явц. Энэ нь зөвхөн өвчин эхний шатандаа, нурууны муруйлт маш бага, өсөлтийн потенциал (нөөц) хангалттай байхад л амжилттай үр дүн өгдөг. Хэрвээ нуруу сээрний муруйлт тодорхой хэмжээнд хүрсэн бол деформацийн өсөлтийг нь ч зогсооход хүнд байдаг. Өсөлтийн процесс төгсмөгц нурууны муруйлтийг засах ямар ч боломжгүй болдог. Иймээс эмчилгээг хойшлуулж болохгүй. Реклам зарлал дээр "сколиозын аль ч үе шатыг, аль ч насан дээр нь, богино хугацаанд (заримдаа бүр эмчилгээний нэг ээлжийн хугацаанд) эмчилнэ" гэсэн байдаг. Иймэрхүү зарлал нь 1-рт хүмүүсийн мэдлэггүй байдал, 2-рт олз ашиг хайсан байдлаас болж гарч байгаа юм. Сколиозыг 1 эсвэл 10 ээлж эсвэл 1 сарын хугацаанд эмчилнэ гэж амлах нь адилхан үнэмшилгүй сонсогддог. Эдгээр “мэргэжилтнүүд”-ийн аюулгүй гэсэн амлалт өгч, бүдүүлэг хүчний арга ашиглаж нурууны муруйлтийг тэгшлэх арга нь эцэст нь өвдөлт, мэдрэлийн хүндрэл, деформацийн хэмжээг хурдасгахад л хүргэнэ.

Сколиозын эмчилгээний гол компонентууд нь эмчилгээ-эрүүлжүүлэх цогц хөдөлгөөн (гимнастик, тусгай бүжгийн хичээл), массаж, булчингийн цахилгаанстимуляц, нуруу сээрний ачааллын горимыг зохицуулах, тусгай бүс-бэлхүүсэвч байдаг. Хүндэрсэн нөхцөлд мэс заслын ажилбар хийх шаардлагатай. Гар аргаар эмчлэх нь үр дүнгүй.
Бие цогцын тэгшхэмгүй байдлыг тодорхойлоход туслах харааны оношилгооны хамгийн энгийн хэдэн аргыг танилцуулъя.

Хүүхдийг шууд гэхдээ хүчлэлгүйгээр босч зогсохыг хүсээрэй. Хэрвээ тэр бүхэлдээ нүцгэн байвал их зүгээр. Түүний нуруунаас хэдэн алхмын зайтай зогс. Дараах зүйлс тэгшхэмтэй байгаа эсэхийг нүдээрээ тодорхойл:
•    Мөр - өндрийн дагууд, хэлбэр дүрс.
•    Дал (өндрийн дагууд, нуруутай харьцангуй байрлал)
•    “Бэлхүүсний гурвалжин” (биеийн хэлбэр дүрс, буулгасан гар)
•    Өгзөг, хондлой (өгзөгний нугачаа босоо байна уу, өгзөгний доорх нугачаа ижил өндөрт байна уу)
Тэгшхэмгүй байдал нь бие цогцыг гажгийг нотолно.

Дараа нь хүүхдээ боломжийнхоо хэрээр "номхон команд авсан цэрэг шиг" эгц зогсохыг хүс. Булчингийн хүчлэлээр нуруу эгцэрч, тэгшхэмгүй байдал алга болно. Хэрвээ тэгшхэмгүй байдал тэгшлэх гэсэн оролдлогын дараа арилахгүй бол үүнийг бие бялдрын гажиг биш, харин нурууны муруйлт-сколиоз гэж сэжиглэж болно.

Бие цогцын гажгийн үед нуруу, нурууны үений хэлбэр өөрчлөгддөггүй, ийм учраас хүүхэд булчингийн хүчээр нуруугаа тэгшилж болдог, харин сколиозын үед өсөлтийн процессын үед тэгшхэмгүй ачаалалтай нөхцөлд нуруу сээр тэгшхэмээ алддаг ба ийм учраас булчингийн хүчлэлээр нуруугаа бүрэн тэгшилж чаддаггүй байна.

Үүнээс гадна сколиозын онцлог нь Ториси гэж нэрлэгдэх босоо тэнхлэгийн муруйсан хэлбэр юм. Торси нь сколиозын гол шинж тэмдэг болдог. Хүүхдэдээ торсийн шинж тэмдэг байгаа эсэхийг шалга. Үүнийг хүүхдээ урагш тонгойлгож мэдэж болно. Нурууны муруйлт нь хавирганы хэсэгт ялангуяа далны түвшинд нурууны дунд шугамнаас нэг тийш, бэлхүүсний түвшинд нөгөө тийш хазайсан байдлаар харагддаг.

Ерөнхийдөө сколиозын эхний үе шатыг бие цогцын тэгшхэмгүй байдлаас тодорхойлох нь эмчид хүртэл хүнд байдаг. Иймээс компьютер-оптикийн оношилгоо хийж тодорхойлно. Таны хүүхдийн бие цогц тэгшхэмгүй бол яаралтай эмчид хандаарай.

Үргэлж асуудаг асуултууд:

Асуулт: Миний хүүхдийн суралцдаг ерөнхий дунд боловсролын сургуульд урьдчилан сэргийлэх үзлэг очсон байна. Эмч түүнийг эрүүл гэж дүгнэжээ. Гэвч би хүүхдээ компьютерийн ард хэрхэн нуруугаа түгдийлгэн сууц байгааг хардаг. Спортын бүжгийн стандартын бүжгийн хичээл дээр нь багш нь түүний нурууны тухай байнга хэлдэг нь миний санааг зовоодог. Эмнэлэг дээр надад рентген зураг авахуулахыг зөвлөсөн. Гэвч сарын дараа дахин флюорографийн зураг авахуулсан бөгөөд ингэж ойр ойр цацрагийн дозоор хүүхдээ эрсдүүлмээргүй байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
 
Хариулт: Одоо хортой рентген туяаг хэрэглэдэггүй шинэ аргуудыг санал болгох болсон. Компьютер-оптикийн оношилгоо бол огт хоргүй, рентгений болоод соронзон-чичиргээний цацгаийг ашигладаггүй, бага хугацаа зарцуулдаг, дараах тохиолдлуудыг эхний шатанд нь найдвартай оношилдог арга юм. Үүнд:
Нурууны өвчнүүд: бие цогцын статик муруйлт, сколиоз, кифоз, таазны гажиг, осол аваараас үүссэн остеохондроз, спондилез болон үрэвсэлт өвчин
Тавхайн өвчнүүд: хавтгай ул-тууш, хөндлөн-тууш, гэмтлээс үүссэн өлмийн үений бэртэл, тавхайн шижингийн үрэвслийн процесс.
 
Асуулт: Бид аль эртнээс охиноо өөрөөс нь 15см-ээр өндөр хүүтэй партнерлуулсан юм. Энэ хүртэл охин маань 5см өндөр өсгийн дээр бүжиглэж байсан. Харин одоо өсгий нь 9см болсон бөгөөд охин маань байнга хөл өвдлөө гэх боллоо. Хүүхэд байхад нь хөлийн ул хавтгайрсан онош тавьсан, иймээс өсгийтэй гутал өмсөж байсан. Одоо охин маань 13 настай, тэрээр өндөр өсгийтэй гутал өмсөх зуршилтай болоод байх шиг. Тийм өндөр өсгийтэй гутал дээр бүжиглэх нь хортой юу?
 
Хариулт: Юун түрүүнд та охиныхоо тавхайг ажиглаарай. Хэрвээ багадаа хавтгай ултай байсан бол өсгийтэй гутал өмссөнөөр сайжирсан гэж хэлж чадахгүй. Хөлийн ул хавтгайрах өвчин өөрөө алга болчихдоггүй, эмчилгээ-урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Деформацийн (насаны хэмжээнээс хамаардаг) аль ч үед, аль ч насанд хөлийн улны хүнхрийн хэлбэрийг олгох, хөлийн өлмийн амортизацыг сайжруулах, хөлийн эрхий хурууны зөв байрлалыг тодорхойлох стандартын өмсгөл тодорхой хугацаагаар өмсөх хэрэгтэй. Энэ зорилгоор өвчтөнд тусгай стандартын улавч, урд хэсгийн бүслүүр өмсгөхийг санал болгодог.

Таны энэ тохиолдолд бэлтгэлийн үе хамгийн ачаалалтай байдаг ба өндөр өсгий үүнд нэрмээс болж байна. Ийм өндөр өсгийн дээр зарим насанд хүрсэн эмэгтэйчүүд явж чадахгүй шүү дээ, гэтэл 13 настай охин бүжиглэнэ гэж байдаг. Хэрвээ өсгийгөө намсгаж болохгүй гэж байгаа бол бүх ачаалал өлмий дээр ирнэ гэсэн үг. Тэгэхээр та охидын өлмийн нарийн ялгааг тооцсон туфлийг ганцаарчлан захиалах хэрэгтэй. Хөлийг байгалийн материалаар оёж, хөлтэй харьцах дотор талыг нь арьсаар хийж, арьс амьсгалах, чийг нэвтрүүлдэг байх шаардлагатай. Хөлөнд деформац ирсний дараа эвэр, холгуур үүсч хөл нь өвдөж болно. Тиймээс бэлтгэлийн дараа хөлийн уландаа массаж хийж, хөлийн тавхайг эмчлэх гимнастик хийхийг зөвлөж байна.

Үзсэн: 2610  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
02:03:22