Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Өлмийн бэртэлт

Өлмийн бэртлийн тодорхой жишээ авч тайлбарлая. “Зааланд бэлтгэл хийж байх үед өөр нэг хостой хөнгөхөн мөргөлдлөө. Энд ноцтой зүйл байхгүй боловч энэхүү миний авсан хөнгөхөн цохилт нь намайг бүхэл оройжин хүнд байдалд байлгалаа. Хэдийгээр бэлтгэл дуустал би өвдөлтийг мэдрээгүй боловч гэртээ ороод гутлаа тайлтал өвдөж, би өвчтэй өлмий дээрээ тогтож чадахгүй боллоо”. Мэдээж таны өлмийн хэсэг рүү өсгийгөөрөө цохиход танд эвгүй мэдрэмж төрсөн байх л даа.
 
Өлмий ер нь өвдөмтгий гэмтлийг маш сайн мэдэрдэг. Гэвч аймшигтай зүйл алга, нэг хоёр өдрийн дараа хэвийн байдалдаа эргээд орно. Бэртэлт авах үед шууд хүчтэй зүйл мэдрэхгүй (учир нь та бэлтгэлийн үед халаалттай байна). Гэвч бэлтгэлийн дараа таны бие хөрөх үед өвдөлт эхэлж, магадгүй энэ өдөр та явж чадахгүй байж ч магадгүй. Гэвч та битгий гансраарай. Энэхүү гэмтэл нь аз болоход түргэн болж өнгөрдөг. Эхэндээ маш их өвдөх учир их хүнд удаан үргэлжлэх юм шиг санагдах байх л даа. Хүйтэн жин тавьсны хэрэггүй. Энэ нь тухайн бэртлийг авах тэр үед л тустай. Одоо таны бэртсэн булчинг сэргээн босгоход туслах зорилгоор биеийн бодисын солилцоог сайжруулах (хурдасгах) үүднээс халуун компресс (халуун жин) ашигтай. Харин хүйтэн бол зүгээр л таны өвчинг бүр нэмнэ. Та хөлөө тайван байлга тэгээд л бүх юм хэвийн болно. Учир нь таны бие организм өөрөө юу хийхээ мэдэж байгаа. Гол нь чи түүнд боломж өгч, бүү саад бол. Янз бүрийн тос, түрхэцний хэрэг байхгүй. Сэргээн босгох процессийн үед дулаан байхад л байгалийнхаараа эдгээд ирнэ. “Химийн” түрхэц, тосыг зөвхөн маргааш нь тэмцээнд орох ч юмуу яаралтай үед л хэрэглэхийг санаж яв.
 
Би бэлтгэлийнхээ үед яг дээрхтэй төстэй бэртэл авч байсан л даа. Би өөрөө гэр рүүгээ замын тал хүртэл алхаж, цааш нь манай найз намайг үүрч… Дараа өдөр нь бараг явж чадахгүй болж, харин гуравдахь өдөр нь бодисын солилцоогоо түргэсгэхийн тулд өлмий дээрээ зөөлөн ачаалал авч бэлтгэлээ хөнгөхөн хийж эхэлсэн. Би чамд тохиолдсон зүйлийг тодорхой мэдэхгүй байна, гэвч минийхтэй төстэй гэж бодож байна. хөл чинь хавдаж, хөл дээрээ зогсож чадахгүй мэт санагдаж байгаа биз дее?
 
Маргааш чи хөлийнхөө булчингийн эргэн тойронд массаж хий, гэхдээ яг өвдсөн хэсэг дээр биш шүү. Энэ нь бас бэртсэн хэсэг дэх бодисын солилцоог түргэсгэх болно (хэрвээ үүнийг сайхан хүүхнээр хийлгэвэл бүр ч үр дүнтэй болох нь дамжиггүй!!!!!). За тэгэхээр, та:
 
1.Булчингаа тайван байлга.
2.Үргэлж дулаан байлга.
3.Зэргэлдээх эд эсэд массаж хий.
Үзсэн: 832  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2022. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
13:58:50