CBMP (Си Би Эм Пи) гэдэг нь Contra Body Movement Position буюу Их биеийн Эсрэг Хөдөлгөөний Байрлал гэсэн үгийн товчлол. Энэ бол нэг хөлийн ул нөгөөгийн замын дагууд эсвэл хэрж байрласан хөлийн байрлал юм.
Хэрвээ хөлийн ул тулгуур хөлийн улны замын дагууд тавигдвал алхам нь "CBMP-д Урагш ба Арагш" гэж тодорхойлогдоно. Харин тулгуур хөлийн улны замыг хөндлөн огтолж байрлавал түүнийг " Урагш ба CBMP-д хэрж" гэж тодорхойлно.