Эхлээд таны ташаа хөдөлж болох бүх арга замуудыг судлая. Үнэндээ ташаа нь бараг бүх чиглэлд хөдөлж болох боловч бид эдгээр чиглэлийг хөдөлгөөний 3 хэмжээст авч үзэж болох юм: Урагш (forward) ба арагш (back), дээш (up) ба доош (down), зүүн (left) ба баруун (right).
Одоо та өөрийнхөө биеийг тойруулан цагариг барьсан байна төсөөлье. Та энэхүү цагаригаа хөдөлгөөний 3 хэмжээсийн дагуу хөдөлгөж болох ба түүнийг урагш ба арагш, зүүн ба баруун тийш, эсвэл түүнийг биеийг тойрсон тойргоор "жолоодож" болно. Таны аарцаг нурууны ясыг тойрох маягаар хөдөлнө.
Энэ хичээл дээр та өөрийн биеийн хөдөлгөөний далайцыг судлахад туслах зарим аргыг сурах болно. Та хөдөлгөөний эдгээр бүх хэмжээсүүдийг ашигласан аарцгийг хэрхэн бие даасан байдалтай тусад нь хөдөлгөхийг сурах болно. Харин эдгээр хөдөлгөөнийг бүрэн эзэмшихийн тулд дасгал ба давтлага хэрэгтэй.