Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Урагш явалт

Доор урагш явалтын задаргааг дурьдав. Бүжгээ сайжруулахын тулд өдөр бүрийн бие халаалт маягаар явалтын үе шатуудтай удаан ажиллах хэрэгтэй. Эхлэх байрлал: Улнууд хамтдаа эгц зогсож эхэлнэ.
 
1. Даралт (Compression): Өвдөгнүүдийг суллан, биеийн жинг тулгуур хөлийн өлмийн хэсэгт аваачна. Энэ үед сул хөлийг ташаанаас урагш урагш хөнгөн алхана. Хөдөлж эхлэх үед сул хөлийн өлмий шалтай нийлсэн хэвээр байна.

2. Сунгах (Extension): Ажиллагч хөлийг гуянаас урагш үргэлжлүүлэн алхана. Ажиллагч хөлийн өлмийг шалнаас хөндийрүүлж, өсгийг шалтай нийлүүлнэ. Биеийн жин улнуудын хооронд урагш хөдөлж, тулгуур хөлийн өсгийг шалнаас хөндийрүүлж эхэлнэ.

3. Том алхам (Mid-stride): Алхмын бүрэн сунах үед биеийн жин хоёр хөлний хооронд тэнцүүхэн хуваарилагдана. Энэ үед ажиллагч хөл тулгуур хөл болно.

4. Төгсгөл (Follow-through): Биеийн жин шинэ тулгуур хөл дээр ирэхэд өлмий шаланд хүрнэ. Шинэ ажиллагч хөлийн өсгий шалнаас хөнпийрч тулгуур хөлийн ард талд ойртож, хоёр өвдгийг ижил тэнцүүхэн суллана.

Үзсэн: 1301  |  0 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!