Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Ташааны хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлэх

Өөрийн ташааны хөдөлгөөний далайцыг илүү их болгохын тулд дараах техникүүдийг мөрдөнө:

1. Биеэ урагш барина (Poise). Латин бүжгүүдэд биеийн жин үргэлж хөлийн өлмийн хэсэгт өгөгддөг. Энэ нь ташааг сээр нурууг тойрон эргэх хөдөлгөөн хийхийг хялбар болгоно.

2. Хөлийн улыг гадагш эргүүлнэ. Хөлийн улаа гадагш эргүүлэх нь ташааны хөдөлгөөнийг үр дүнтэй байлгах чухал элемент юм. Энэ нь зөвхөн их биеийн тэнцвэртэй байдлыг хангаад зогсохгүй харахад ч аятайхан харагддаг. Хамгийн чухал нь улыг гадагш эргүүлэх нь таны ташааны хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлнэ гэдгийг бүү март. Ийм учраас бидний зорилго бол ташааны сээр нурууг тойрсон хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд улыг гадагш сайн эргүүлэх явдал болж байна.

3. Өвдгийг дотогш нугална. Өвдөгний ердийн (байгалийн) байрлал нь тэднийг хөлийн ултай ижил өнцгөөр нугалахад нөлөөлдөг. Таны улнууд гадагш эргэсэн учраас та өвдөгнүүдээ гадагш ижил өнцгөөр нугалах гээд байх болно. Гэвч өвдөгнүүдийг гадагш нугалах нь ташааны хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлэхэд үнэндээ тохиромжгүй юм. Та эсрэг талын ташаагаа арагш эргүүлэх хэрэгтэй. Тиймээс та өвдгөө нугалахдаа түүнийг шулуун хөлний тал руу дотогш нь нугалахыг хичээ.

4. Хөлийн улны дотор ирмэг рүү эргүүлнэ. Таны хөлийн улнууд гадагш эргэсэн үед өвдгийг дотогш нугалах зорилгоор нугарсан өвдөгний доорхи улыг дотор ирмэг рүү эргүүлнэ. Хэрвээ таны хөлийн ул дотор ирмэг рүүгээ эргэхгүй бол өвдөг дотогш нугарахгүй, хөлийн улыг гадагш эргэсэн байдалд барьж чадахгүй гэдгийг анхаар.

5. Өвдгийг арагш эгцлэн түлх. Ташааны дасгал хийж байх үедээ эгцэрсэн хөлний ач холбогдлыг үл ойшоож огт болохгүй. Нугарсан өвдөг рүү анхаарлаа хэт их чиглүүлэн эсрэг талын өвдгөө эгцлэхгүй байх нь хамгийн нийтлэг алдаа байдаг. Энэ нь ташаа арагш эргэхийг  сануулж байна. Ташааныхаа эргэлт ба өнцгийг нэмэгдүүлэх зорилгоор шулуун өвдгөө арагш эгцлэн түлхэх гээд оролдоод үз. Эгцэрсэн хөлийн дээрх ташааг мөн арагш түлхэнэ.


Үзсэн: 935  |  1 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:58:40