Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

1-р дасгал: Латины ташааны байрандаа хөдөлгөөн

Нэгдүгээр байрлал
Тод цохилттой Латин хөгжим тавьж, өсгийнүүд нийлж өлмий гадагш эргэсэн Нэгдүгээр байрлалаар зогсоно. Хөгжмийн цохилтод нийцүүлэн өвдөгнүүдээ ээлжлэн нугалж эхэл. Мэдээжийн хэрэг өвдгөө нугалахын өмнө бүрэн эгцэлсэн байх ёстой шүү.
 
Сануулга: Эхлэн суралцагчид дасгалын турш хөлийн улнуудаа хавтгайгаар нь шалан дээр барина. Дараа нь та улны хөдөлгөөнийг сурах болно. Гэвч одоохондоо хөлийн улнуудаа газарт барьж өвдөгнүүд нугарах үед ташаагаа зөв байрлал руу хүчлээрэй.

Санах зүйлс: Дасгал хийж байхдаа дараах зүйлсийг оюун ухаандаа бодож байгаарай:
 
*  Хөлийн хоёр ул гадагш ижил өнцгөөр эргэсэн байх
*  Шагайнуудыг хамтад нь барих
*  Нугарсан өвдөг хөндлөн нугарах
*  Өвдгийг эгцлэх ба ташааг арагш түлхэх
*  Мөрний шугам тэгш байх. Ганхаж хазайж болохгүй.
*  Улыг шалан дээр хавтгайгаар нь барих (одоохондоо)

Хөгжмийн аянд ...  Хөгжим маш удаан 4 цохилтонд баруун өвдгөө нугалж, дараагийн 4 цохилтонд түүнийг эгцэлнэ. Тэгээд 4 цохилтонд зүүн өвдгөө нугалж, дахин 4 цохилтонд эгцэлнэ. Хөл бүр дээр найман удаа буюу нийт хөгжмийн 32 хэмжээн дээр давтана.

Сануулга: Хөгжмийн 4 цохилтонд нугалж эсвэл эгцэлнэ. Нугалах эгцлэх үйлдлээ битгий хурдан хийгээрэй, 4 цохилтын 3 -т нь хөдөлгөөнгүй зогсож болно.

Одоо ташааны хөдөлгөөнөө хоёр дахин хурдтай гүйцэтгэнэ. 2 цохилтонд нугалж, хоёр цохилтонд эгцэлнэ. 16 удаа буюу нийт хөгжмийн 32 хэмжээнд давтана.

Өвдөг бүрийг нэг цохилт дээр хийх хүртлээ хурдаа нэмж хийнэ. Та зогсож амрах үедээ ташааны удаан хөдөлгөөнд шилжих буюу дараах хэмнэлүүдэд давтаж болно шүү:

*  Ча ча хэмнэл (1,2,3,4&1,2,3,4&)
*  Гурван Ча ча хэмнэл (1,2&3,4&1,2&3,4&)
*  Мамбо эсвэл Олон улсын Румба хэмнэл (2,3,4 1)
*  Өөрийн дуртай хэмнэл дээр хий!


Үзсэн: 1077  |  1 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:18:15