Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Алексей Сильде ба Анна Фирстова хоёр Латины аваргууд

Стефано ди Филиппо, Анна Мельникова хоёрын сүүлийн тэмцээн 2009 Блэкпуллын Бүжгийн Фестивалийн дараа Оросын хос Алексей Сильде, Анна нар IDSF-ийн Сонирхогчдын латины чансааг тэргүүлэх магадлалтай болж ирсэн юм.

Тэдний анхны чухал цол хэргэм нь 2009 Германы Нээлттэй тэмцээнд түрүүлсэн явдал байлаа. Түүнээс бараг гурван сарын дараа арваннэгдүгээр сард Словений Мариборт аваргууд болжээ. 2010 оны бүхий л тэмцээний зөвхөн нэгдүгээр байрын тавцан тэднийх боллоо. 2010 оны арваннэгдүгээр сард Латины сонирхогчдын лигийн дэлхийн аваргын шагналыг хоёрдахь удаагаа хүртэв.
 
Тэдний сонирхогчдын сүүлчийн тэмцээн Германы Пфорзеймд байсан ба тэд Голдстадт Покалд түрүүлснийхээ шууд дараа нь мэргэжлийн хос болсноо, IDSF-ийн Мэргэжлийн хэлтэст бүжиглэх болсноо зарласан байна.

2011 оны хоёрдугаар сарын 26-нд Оросын Латины АШТ IDSF-ийн мэргэжлийнхний дунд боллоо. Энэ тэмцээнд Алексей, Анна хоёр анх удаа мэргэжлийн хосын хувиар оролцож түрүүлжээ.

Үзсэн: 1448  |   0   3 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
00:48:11