Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Лука ба Лорэйн Бариччи

Лука ба Лорэйн Бариччи бол дэлхийн цэнгээнт бүжгийн хамгийн шилдэг хосуудын нэг байсан бөгөөд байсаар ч байх болно. Лука ба Лорэйн Бариччи - хайр сэтгэл. Лука Бариччи Италийн Реггио Эмилиад, харин Лорэйн Барри Ирландын Дублинд төржээ. Лука 6-р сарын 4-нд ихэрийн ордонд төрсөн. Харин Лорэйн нумын ордонд буюу 12-р сарын 10-нд төржээ. Лука 9 наснаасаа, Лорэйн 6 наснаасаа бүжиглэж эхэлсэн байна.

Тэд анхныхаа гурван долоо хоногийн романтик амралтаа өнгөрөөсний дараа Италид анхныхаа "бүжгийг" хийсэн байна. Лука Лорэйн хоёр бүжгийн тойрог дээр тааралдаж бие биедээ ер бусын ихээр татагджээ. 1993 оны наймдугаар сарын сүүлээр тэд бие биедээ татагдах байдлаа цааш зогсоож дийлэхээ байж хамтын шинэ амьдралаа эхлэхээр шийдэв. Хамтдаа бүжиглэсэн эхний бүжгээ хийж байхдаа л тэд аль хэдийнээ алдартай, өндөр ур чадвартай, бүжгийн механикийг ойлгоцгоосон бүжигчид болсон байлаа.
 
Тааралдахаас өмнө Лука Аманда Овентай бүжгийн хос, Лорэйн Эндрю Синкинсонтой партнерлаж байв.

Лука ба Лорэйн Бариччи бол Английн мэргэжлийн цэнгээнт бүжигчид төдийгүй бүжгийн багш нар юм. Тэд хоёр удаа Дэлхийн мэргэжлийн цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд (1999, 2001 онуудад) түрүүлжээ. Тэд мөн 1999-2000 онд Лондонд болсон Олон улсын мэргэжлийн стандартын бүжгийн АШТ, хуучнаар Британы нээлттэй тэмцээнд түрүүлж, Их Британи болон Европын аваргууд болсон билээ. 2001 онд Дэлхийн аварга болсныхоо дараа тэд тэмцээний бүжгээс зодгоо тайлжээ.
 
Лука Лорэйн хоёрын Дэлхийн аварга болоход нөлөөлсөн хүчин зүйлүүд нь:
1. Авъяасгүйгээр амжилтанд хүрэх боломж байхгүй;
2. Зорилго ба идэвхи. Авъяасыг байнга идэвхитэй хөдөлмөрөөр хөгжүүлж байх хэрэгтэй;
3. Төгс механикийг хайж олоход бүхнээ зориулах. Төгс механик нь онгодтой урамтай гүйцэтгэлийг бий болгоход хэрэгцээтэй зэр зэмсэг юм;
4. Төгс партнер. Партнер нь зөвхөн амжилтанд хүрэх авъяастай байх төдийгүй хамтдаа хөгжихийн төлөө санаа бодлоо солилцох, хамтдаа хөдөлмөрлөх хөг нийлсэн уур амьсгалыг эрэлхийлэгч байх шаардлагатай. Энэ нь үнэхээр Лука Лорэйн нарын бие биеэ улам ихийг сурч мэдэхийг өдөөж эрэлхийлэх, амжилтанд хүрэх гол зүйл нь болсон юм;
5. Багшийн зааж өгсөн маш сайн холбоос (комбинац) нь хосыг хөгжүүлэх бас нэгэн зүйл бөгөөд урам зориг нэмдэг;
6. Өөрийнхөө нөөц боломжинд итгэх. Ингэснээр өөрийгөө ирээдүй рүү зогсолтгүйгээр түлхэн урагшлуулах болно.
 
Гэвч тэд бүжгийн оргилд хүрэх үед Лука зодог тайлах замыг сонгосон байна. 2001 онд Лука Лорэйн нар зодог тайлж байгаагаа зарлажээ. Зодог тайлсныхаа дараа тэд өөрсдийгөө судлан шинжлэх ажилд зориулж, бүжгийнхээ  туршлагыг бүжгийн онол, сурах бичиг рүү буулгах тал дээр амжилттай ажилласан юм. Энэ бол "Лукагийн сурганы онол" буюу хүмүүсийн нэрлэснээр "Бүжгийн Библи" билээ.
 
Энэ нь хурд болон хүч нь булчин, биеийн чадлаас бий болохгүй, та өөрийнхөө бие махбод болон амьсгалаа судлах хэрэгтэй, тэгээд бүжгээ болон өөрийгөө дасгалжуулахын тулд техникийг ашигла гэсэн маш шинжлэх ухаанч сурганы онол юм. Залуу нас ба биеийн хүчийг харьцуулж, ур чадвар ба техник нь илүү чухал, өрсөлдөхүйц зүйл гэжээ. Товчхондоо энэ бол тал хүчин чармайлтаар хоёр дахин илүү үр дүнг бий болгох сурганы онол юм. Тэдний сурагч Роза "Лука Лорэйн хоёр бол байгалийн үндсэн шинж чанарын талыг баримтлагчид юм. Тэдний бүжиг нь маш эмоцлог, онцлог шинжтэй, ганган хээнцэр ба техникийг ашиглаж байгаа нь дээд зэргийн гоё сайхан байдаг" гэж хэлжээ.

Лука "үнэн зөв", "гүн гүнзгий", "төвлөрөл", "сэтгэл хөдлөм" (эмоци) гэсэн дөрвөн үгийг онцолсон байдаг. Түүний бодлоор энэ дөрвөн үг нь амжилттай бүжиглэхийн нэн чухал элемент юм, эдгээр дөрвөн элементгүйгээр бүжиг өнгөц хуумгай болно.

Үзсэн: 923  |   0   2 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:25:11