Олон улсын бүжгийн спортын холбоо болон Олон улсын Пара Олимпийн хороод 2008 оны аравдугаар сарын 14 нд албан ёсоор хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
ОУБСХ ба ОУПХ хамтран тэргэнцэртэй бүжгийн спортыг хөгжүүлэхийн тулд Үндэсний Бүжгийн спортын холбоод (NDSF) болон Үндэсний параолимпын хороодтой (NPC) хамтран ажиллахыг зорьж буй аж.
ОУБСХ -ны ерөнхийлөгч Карлос Фрэйтаг хэлсэн үгэндээ :
“ОУПХ -той хамтран ажиллах болсон маань бүжгийн бүх хэлбэрийг спорттой уялдуулах үйлсийн маань нэгэн том алхам боллоо. Бүх тамирчдыг зорилгодоо хүрэхэд нь хамгийн таатай нөхцлөөр хангах 2012 оны зорилт маань ОУБСХ -оос үүсэн бий болсон шинэ удирдлага болох Дэлхийн бүжгийн спортын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Манай холбооны гишүүн орнууд ч тэргэнцэртэй бүжгийн спортыг цаашид тэмцээн, уралдааныхаа нэгэн хэсэг болгоно гэж найдаж байна.” гэсэн юм.
ОУПХ -ны ерөнхийлөгч Филип Крэвин хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үеээр:
“Тэргэнцэртэй бүжгийн спорт хэмээх энэхүү гайхалтай спортыг хөгжүүлэхийн тулд бид хамтарч байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэхүү спортын цар хүрээ улам бүр тэлж, олон оронд хөгжиж, тамирчдын ур чадвар улам нэмэгдсэн билээ.“ хэмээн цохон тэмдэглэжээ.
ОУБСХ “Vision 2012” ажиллагааныхаа хүрээнд илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр зорилгоо дахин тодорхойлох гэж байна. ДБСХ нь спортын төрөлд багтаж буй бүх бүжгийн хэлбэрийг нэгэн дээвэр доор багтаах эх холбоо болон ажиллах ажээ.