Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

2010 ДАШ Салса бүжгийн тэмцээн

2010 оны 3-р сарын 11-14-ний өдрүүдэд Канад улсын Торонто хотноо Палис Роял Болрүүмд 2010 оны Дэлхийн Салсагийн АШТ тэмцээн, Торонтогийн салсагийн фестивал болох гэж байна. Шагналын хэмжээ 20000$. Тэмцээн нь дараах ангилалд (категор) тэмцээн явагдах юм байна. Үүнд: Салса ритм соло, Сонирхогч (amateur) хосууд, Про-ам хосууд, Мэргэжлийн хосууд.

Мөн та хэрвээ тэнд очвол Лиз Лира - 2010 ESPN Дэлхийн салсагийн аварга, Ели Торрес & Иен Дорадо - 2009 Маян Дэлхийн салсагийн аваргууд, Алма Латина - 2009 Юнивижн АНУ салсагийн аваргууд, Леон Роз & Ноэмие Миллон (UK/France) зэрэг Дэлхийн шилдэг салсачдийг харах боломжтой болох нь ээ. Торонто, Оттава, Монтреалаас * Los Salsomanos (Toronto), Leon Rose & Noemie Millon, Dance To Live, Latin Energy, iFreeStyle.ca, Toronto Dance Salsa, Korikoa, Mambo Mosaic, United Salseros, Steps Dance, Latin Groove Productions, Cadence Dance, Saltimambo, Como Mango Dance, Saint Tropez Dance хамтлагууд ирж үзүүлбэрээсээ сонирхуулах юм байна.

Үзсэн: 750  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:20:24