Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Монголын бүжгийн спортынхны 2010 оны шинэ жил

Монголын бүжгийн спортын холбооны клубууд шинэ жилээ тус тусдаа тэмдэглэдэг байснаа ноднингоос холбоогоороо хамтдаа тэмдэглэх болж анхны шинэ жилийг "Мүүн" клубээс сайхан зохион байгуулж байсан билээ. Харин 2010 оны шинэ жилийн арга хэмжээг Бүжгийн "Авъяас" төвөөс өчигдөр үдэш "Палас" зочид буудлын "Наран" ресторанд зохион байгууллаа.
 
Зарим хамтлаг, клубуудын шинэ жилийн тоглолтууд давхацсанаас болж ялимгүй хоцорч эхэлсэн  боловч шинэ жилийн арга хэмжээ маань "оройхон эхлээд ширүүхэн дайрна" гэгч болж тун хөгжилтэй, сайхан өрнөсөн билээ. Баярт оролцсон хүмүүсийг халуун виногоор угтан ширээнд суулгасны дараа МБСХ ЕНБД А.Мөнгөнхуяг баярын ажиллагааг нээж үг хэлэв. Түүний хэлсэн үг товчхондоо "2010 онд МБСХ, түүний гишүүн клубууд амжилттай ажиллаж, Монголын бүжгийн спортын тэмцээний системийг боловсронгуй бат суурьтай болгож, өсвөрийн 2 хос болон насанд хүрэгчдийн 2 хамтлаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. 2011 онд манай холбоо байгуулагдсаны 10 жилийн ой  болох бөгөөд Монголын бүжгийн спортын хөгжлийн шинэ эрин үе ирэх болно.  Манай холбооны 10 жилийн ой 2012 онд Олон улсын бүжгийн спортын холбоонд ОУ-ын бүжгийн спортын мэргэжлийнхэн болон ОУ-ын бүжгийн байгууллагынхан нэгдэн орж Дэлхийн Бүжгийн Спортын Холбоог байгуулах түүхэн  жилийн өмнөх жил болж байгаагаараа онцлог байх болно ..." гэсэн утга санаатай байв.
 
Арга хэмжээг Бүжгийн "Авъяас" төвийн ууган бүжигчдийн нэг н.Бааасан хөтлөсөн нь баярыг илүү хөгжилтэй, сонирхолтой болгосон юм. Ирсэн зочид үндсэндээ МБСХ-ны Тэргүүлэгчид ба шүүгчид, "Улаан сарнай" хамтлаг, "Хатан туул" хамтлаг, "Стар" хамтлаг, "Авъяас" клуб болон бусад клубууд гэсэн байдлаар хуваагдан суусан байсан ба ширээ бүр тайзан дээр гарч мэндчилгээ дэвшүүлэн авъяасаа үзүүлж байлаа. Морилон ирэх ёстой "Өвлийн өвгөн" замдаа согтон унасны улмаас зохион байгуулагчдаас Женсекийг маань Санта клаус болгосон нь илүү хөгжилтэй болгосон байх. Өвлийн өвөөтэй "Авъяас" төвийн бяцхан цасан охидууд гарч ирэн вальс бүжиглэв. Мөн "Авъяас" төвийн охидууд "Кан кан" бүжгээрээ мэнчиллээ. Өвлийн өвгөнөөс ДАШТ-нд анх удаа Ази тивээ төлөөлөн амжилттай оролцсон "Стар", "Хатан туул" хамтлагуудад МБСХ-ны өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан байна.
 
Баяр дээр баяр нэмэхээр бүжгийн спортынхонтой байнга хамтран ажилладаг дуучин BX,"Мотив" хамтлаг ирж ая дууны дээжээсээ өргөв. Хамтлаг, клубуудын төлөөлөн ээлжлэн хундагын үг хэлж байсан ба бүгд л Монголд бүжгийн спортыг үүсгэн өнөөг хүртэл хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан А.Мөнгөнхуяг, Ч.Жаргалсайхан нарт талархал илэрхийлж, цаашид МБСХ улам улам өргөжин тэлж, дэвжин дээшлэхийн ерөөлийг тавьж байлаа. "Улаан сарнай" хамтлагийн экс ахлагч У.Даш МБСХ-д хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс 3'000'000 төгрөг хандивлав.
 
Зохион байгуулагчаас хүрэлцэн ирэгчдийн дунд азтануудын тодруулж, бүжгийн гутал, хувцас хэрэгсэл, шампанск  зэргээр урамшуулсан. Мөн хөтлөгчөөс нэгэн хөгжилтэй тоглоом тоглуулсан нь арга хэмжээнд ирсэн бүх хүмүүст нэг нэг өнгийн цаас өгч түүн дээрээ өвлийн өвгөнөөс туйлын хүслээ бичихийг хүсч бичүүлээд, хэдэн хормын дараа  гуйлт бичсэн хуудсуудаар онгоц хийлгэн,  бүгдийг босгон тойрог болгон зогсоож дунд нь сагс тавин түүн рүү хийсэн онгоцуудыг нисгэцгээн сагсанд орцуулсан хүмүүсийг азтанаар тодруулан урамшуулах байлаа. Нийт оролцогчдоос урласан онгоцоо сагс руу нисгэн амжилттай оруулсан МБСХ тэргүүлэгч гишүүн Саранхүү багш, "Улаан сарнай" хамтлагийн Содмягмар, Мөнх-Очир нарын өвлийн өвөөд бичсэн захидлыг уншин танилцуулж шагнаж урамшуулав. DS миний бие бүжгийн спортынхны өвлийн өвөөд бичсэн бүх захидлуудыг дараагийн мэдээндээ тавьж та бүхэнд сонирхуулахаа амлаж байна.
 
Энэ мэтийн олон арга хэмжээ, сюрприкээр дүүрэн бүжгийн спортынхны шинэ жилийн арга хэмжээг Бүжгийн "Авъяас" төвөөс амжилттай сайхан зохион байгуулсан юм шүү, тэнд хүрэлцэн ирээгүй бүжгийн спортынхоон.

Үзсэн: 1484  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!