Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Монголын хамгийн шилдэг клубын 5 жилийн ойн нэрэмжит тэмцээн

Энэ онд бүжгийн спорт буюу тэмцээний цэнгээнт бүжиг, түүний стандарт, нэр томъёо, техник Монголд орж ирээд 11 жил, харин Монголын бүжгийн спортын сонирхогчид, мэргэжлийнхныг удирдах Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох МБСХ байгуулагдаад 10 жил болж байгаа билээ. Үүний зэрэгцээ МБСХ-ны гишүүн байгууллагууд мөн ойн баяраа тэмдэглэж байна. Үүний нэг Монголын №1 клуб "Свей" клуб байгуулагдаад 5 жилийг ардаа үджээ. Уржигдар 3-р сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт энэ ойд зориулсан "Свей-2011" тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд УБ, Дархан-Уул, Орхон аймгийн клубын 8 клубын 200 гаруй тамирчид оролцож техник, ур чадвар, хурд хүчээрээ өрсөлдөв. Тэмцээний нээлтийн арга хэмцээн дээр ОХУ-аас Дархан-Уул аймагт суух ерөнхий консул, дэд консул нар ирж үг хэлж хүүхдүүдэд өөрсдийн бэлгээ гардуулсан. Мөн "Свей" клубын багш Х.Тэмүүлэнд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны шагнал гардуулав.
 
Мөн МУ-ын Спортын дэд мастерийн болзол хангасан Дархан-Уул аймгийн "Свей" клубын хос Н.Билгүүнтамир, Б.Хулан нарт спортын цол зэргийн үнэмлэх, тэмдгийг гардууллаа.  Ер нь "Свей" клубын өсвөрийн тамирчид ОХУ-ын Сибирийн мужууд, БНСУ-д болсон тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцож ирсэн, эн тэнцүүхэн хүчтэй хосуудтай, хосуудын ур чадвар, тоогоороо Монголдоо тэргүүлж байгаа клуб юм. Энэ удаад ч тэмцээнийг маш өндөр түвшинд зохион байгууллаа.

Үзсэн: 781  |   0   0 0
Сэтгэгдэл

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
01:21:41