МБСХ ээлжит бүжгийн спортын анхан шатны багш дасгалжуулагчийн сургалтыг 2025 оны 2-р сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд Улаанбаатар, Сүхбаатар, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 10 байгууллагын оролцогчид хамрагдаж, стандарт ба латин бүжгийн багшийн анхан шатны мэдэгдэхүүн олж авлаа.
Сургалтыг МБСХ-ны дэд ерөнхийлөгч, ОУ-ын шүүгч Г.Мөнхцэцэг, МБСХ-ны ЕНБД С.Алтаншагай нар удирдан явуулав.
МБСХ-ны дасгалжуулагчийг бэлтгэх, ур чадварыг сайжруулах ажлууд тасралтгүй явагдсаар байгаа ба дараагийн сургалт 2025 оны 2-р сарын 17, 18-нд зохиогдоно.

